Нүүр хуудас Гадаад мэдээ Индонезид яаралтай тусламж шаардлагатай 200 мянга орчим хүн байна

Индонезид яаралтай тусламж шаардлагатай 200 мянга орчим хүн байна

122
0
indonesia-gazar-hodlolt
Индонезид болсон газар хөдлөлтийн уршгаар 911 сая долларын эдийн засгийн шууд хохирол учирчээ!

Индонезид болсон газар хөдлөлтийн уршгаар 911 сая долларын эдийн засгийн шууд хохирол учирчээ.

Сүүлийн мэдээгээр, байгалийн гамшигт өртөж амь үрэгдсэн хүний тоо 2256-д хүрээд байгаа бол 4612 хүн гэмтэж бэртэн, 223.7 мянган хүн орон гэргүй болж хоцорчээ.

Гэхдээ хохирлын хэмжээг тооцоход ашигласан мэдээ баримт явцын шинжтэй байсан учир бодит хохирлын хэмжээ үүнээс хавьгүй өндөр гарахаар байгааг Гамшгаас сэргийлэх агентлагийн төлөөлөгч мөн тэмдэглэн хэлсэн байна.

Ломбок, Сулавеси арлуудад болсон газар хөдлөлтийн үр дагаврыг арилгахад зориулж Дэлхийн Банкнаас Индонези улсад 1 тэрбум долларын санхүүгийн тусламж олгохоор өмнө нь шийдвэрлэсэн юм.

Энэ тусламжийн хөрөнгийг сургууль, эмнэлгүүд, зам, гүүрийг сэргээн босгож, байгалийн гамшигт өртсөн 150 мянга орчим айл өрхөд тусламж үзүүлэхэд зарцуулах учиртай байна.

НҮБ-ын мэдээгээр Индонезид яаралтай тусламж шаардлагатай 200 мянга орчим хүн байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here