Нүүр хуудас Гадаад мэдээ Их Британийн ханхүүгийн ХУРИМЫН ЗУРАГ дэлгэгдлээ

Их Британийн ханхүүгийн ХУРИМЫН ЗУРАГ дэлгэгдлээ

259
0
Huntaij_Harry
Алдарт гэрэл зурагчин Алекси Лубомирски зургийг авчээ
~Их Британийн хунтайжын ХУРИМЫН ЗУРАГ дэлгэгдлээ~

Гэрэл зурагт хатан хаан Елизавета II, хунтайж Харригийн гэр бүлийнхэн болон түүний гэргий Меганы ээж багтсан байна. Зургийг алдарт гэрэл зурагчин Алекси Лубомирски авчээ.

huntaij-harry
Хатан хаан Елизавета II, хунтайж Харригийн гэр бүлийнхэн болон түүний гэргий Меганы ээж багтсан байна

Хосын сүйн гэрэл зургийг дарсан алдарт зурагчин, ноён Лубомирски нь Vogue, Harpers Bazaar гэх томоохон загварын сэтгүүлүүдэд олны танил Беонсэ, Жулиа Робертс, Николь Кидман, Скарлетт Иохансон зэрэг одуудтай хамтарч ажиллаж байсан туршлагатай ажээ.

Тэрбээр ‘Хунтайж Харри болон түүний гэргий Сассэксийн гүнгийн ахайтан Меган нарын сэтгэл татам хайрын түүхийг гэрэл зурагт буулгах болсон нь миний хувьд гайхалтай хүндэтгэл. Энэ бол миний карьер, амьдралд хэзээ ч үл мартах цоо шинэ хуудсыг нээсэн үйл явдал’ хэмээн дурсжээ.

Дэлхий дахинд 11 сая хүн английн BBC, ITV сувгуудаар хуримын ёслолыг үзсэн гэсэн тоо баримт гарсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here