Нүүр хуудас Гадаад мэдээ Казахстаны нийслэлд Экспо 2017 “Ирээдүйн эрчим хүч”нэртэй зохион байгулагджээ..

Казахстаны нийслэлд Экспо 2017 “Ирээдүйн эрчим хүч”нэртэй зохион байгулагджээ..

191
0
Экспо 2017  “Ирээдүйн эрчим хүч” олон улсын төрөлжсөн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол баасан гарагт /2017.06.09/ Казахстаны нийслэлд болж  нээлтийн үеэр дроны “балет” болон “Нур-Алем” нэртэй үзэсгэлэнгийн гол байгууламж дээр лазерын шоу үзүүллээ. Экспо-2017 нь 2017.06.10-09.10 нд гурван сар явагдана. Энэхүү үзэсгэлэн дээр уралдааны цахилгаан авто машин, нарны зайгаар ажилладаг онгоцноос эхлээд дарсыг эрчим хүчний эх үүсвэр болгодог технологи хүртэл “ногоон эрчим хүч-”ний тэргүүний технологиудыг танилцуулжээ.
Үзэсгэлэнд 100 гаруй улс оролцож  ажил хэргийн 3000 гаруй арга хэмжээ болж, хоёр сая гаруй хүн үзсэнээс 15 хувь нь гадныхан, түүний дотор хамтын нийгэмлэгийн орнууд болон Хятадын оролцогчид байв. Казахстаны эрх баригчид үзэсгэлэнд 17 улсын төрийн болон засгийн газрын тэргүүн хүлээн авч ОХУ, БНХАУ тэргүүтэй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орнууд байв.
 Экспо үзэсгэлэн 1851 онд үүссэн бөгөөд зохион байгуулагдах бүртээ өөр сэдэвтэй байдаг. Өмнөх үзэсгэлэн БНСУ-д 2012 онд “Амьд далай болон эргийн нутаг” гэсэн сэдэвтэй байв.
 Нээлтэд Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев оролцов. Шоуны зохиолын өгүүлэмж нь энергийн хүчээр Орчлон үүсэхээс эхэлж ирээдүйн эрчим хүчний төсөөллөөр дууслаа. Үзүүлбэрт кинетик чимэглэл, транспарент гэрлийн иод бүхий дэлгэц, алсаас удирдлагатай дрон гэх мэт орчин үеийн тайзны дэвшилтэд технологиудыг ашиглана.  Хамгийн сонирхолтой үзүүлбэр нь дронудын “балет” байжээ.
 Амфитеатрын концертод дэлхийн бүх тивээс тодорхой аялгуу сонгон тоглуулж дэлхийг тойрон аялах сэтгэгдэл төрүүлжээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here