Нүүр хуудас Гадаад мэдээ Казахстан улсын 18 сая дахь иргэн Муслима Саматкызы охин гурван өрөө байртай...

Казахстан улсын 18 сая дахь иргэн Муслима Саматкызы охин гурван өрөө байртай боллоо.

207
0

Казахстан улсын 18 сая дахь иргэнийг төрүүлсэн Талдыкорган хотын нэгэн гэр бүлийнхэнд Алмата мужийн захирагч Амандык Баталов баяр хүргээд, энэ гэр бүлд гурван өрөө байр олгож байгаагаа мэдэгдлээ.

18 сая дахь иргэнээр багш эцэг эхийн гэр бүлд төрсөн Муслима Саматкызы гэдэг бяцхан охин тодорсон тухай өмнө нь мэдээлсэн билээ. Охины гэр бүлийнхэнд төрийн тэргүүний бэлэглэсэн хүүхдийн тэрэг, ор, тоглоом зэргийг мужийн захирагч А.Баталов гардуулан өглөө. Тэрбээр хэлэхдээ “Ерөнхийлөгч Н.Назарбаевын явуулж буй бодлогын ачаар улс оронд хүн ам зүйн байдал жилээс жилд сайжирч, өсвөрийн казахстанчууд өсч торних бүхий л нөхцөл бүрдлээ” гэв.

Казахстан улсын Эдийн засгийн яамны мэдээллээр, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тус улсын хүн амын тоо 18 саяд хүрсэн байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here