Нүүр хуудас Гадаад мэдээ Калифорни муж: Гал унтраахад цэргийн ДРОН ашиглана

Калифорни муж: Гал унтраахад цэргийн ДРОН ашиглана

220
0
gal-untraah-tsergiin-dron
Калифорни муж: Гал унтраахад цэргийн ДРОН ашиглана
~Калифорни муж: Гал унтраахад цэргийн ДРОН ашиглана~

Хэт халалтын улмаас үүдсэн гал түймэрт 11 хүн өртөж, амиа алдсан гэж тус мужийн албаны хүмүүс өчигдөр мэдээлжээ.

Тэдний мэдээлснээр, Мендоцино тойрог болон Сан-Франциско хотын хойд хэсгээр нийт 1300 орчим км хавтгай дөрвөлжин газар нутаг галд шатаад байгаа ажээ.

Гал түймрийг хянах, шалгах зэрэгт цэргийн дрон ашиглах бөгөөд энэ дрон нь газрын гадаргын дулааныг шалгаж, нэн даруй гал сөнөөгч нарт мэдээлэл өгнө гэж Калифорни муж улсын Үндэсний Гвардын албан хаагч мэдэгдсэн байна.

Ийм мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүлээн авснаар галыг бүрэн унтрааж, тархахаас сэргийлэх боломжтой болох юм. Үүнээс гадна энэ дрон гал сөнөөгчдийг зөв газар луу чиглүүлж өгөх үүрэгтэй аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here