Нүүр хуудас Гадаад мэдээ Канадын Ла Мальбе хотноо Их 7 ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

Канадын Ла Мальбе хотноо Их 7 ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

149
0
ih doloogiin_deed hemjeenii_uulzalt
Их 7 ийн дээд хэмжээний уулзалт
~Канадын Ла Мальбе хотноо Их 7 ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ~

Энэ удаагийн дээд уулзалт АНУ-ын Ерөнхийлөгч Трампын бодлого үйл ажиллагаатай холбоотойгоор их 7 д багтдаг орнуудын дунд санал зөрөлдөөн ихээхэн үүссэн нөхцөлд болох гэж байна.

Тодруулбал энэ дээд уулзалтаас өмнө Ерөнхийлөгч Трамп Европын Холбооны орнууд болон Канадын ган, хөнгөн цагааны экспортод гаалийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн нь багагүй шүүмжлэл дагуулж байна.

Ерөнхийлөгч Трамп Канад, Франц болон Европын Холбооны бусад орнууд импортын гаалийн татварын тусламжтайгаар Америкаас бараа бүтээгдэхүүнд нийлүүлэхэд саад учруулж байна гэж үзэн ийм хариу арга хэмжээ авч байгаагаа мэдэгдсэн.

Түүгээр ч зогсохгүй Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нарыг нэр заан шүүмжилсэн юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Трамп Канад дахь дээд уулзалтыг төлөвлөсөн хугацаанаасаа өмнө орхиж явахаар болсныг Цагаан ордноос мэдээлж байна.

Тиймээс Их 7 ийн байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, далай тэнгисийн бохирдлын асуудлыг хөндөж хэлэлцэх салбар хуралдаанд Ерөнхийлөгч Трамп оролцохгүй юм байна. Мөн бямба гаригийн ажил хэрэгч үдийн зоогт ч орохгүйгээр Сингапурыг зорихоор болсон байна.

Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Их 7 ийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид Америкийн Ерөнхийлөгчгүйгээр 6 орны гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байгааг мэдэгдлээ.

Америкийн Ерөнхийлөгч улс орноо тусгаарлахын эсрэг биш байгаа бол бид ч 6 уулаа гэрээ байгуулахын эсрэг биш байна хэмээн тэрээр олон нийтийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Их-7 ийн дээд уулзалтад АНУ, Франц, Канадаас гадна Их Британи Герман, Итали, Японы удирдагчид оролцоно. Дээд уулзалтын хүрээнд 2 талын уулзалтууд бас болдог.

Харин Ерөнхийлөгч Трампын хувьд Франц, Канадын төр засгийн тэргүүн нартай л уулзалт хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here