Нүүр хуудас Гадаад мэдээ Карибын тэнгисийн орнуудыг чиглэн “Мариа” гэх салхи айсуй.

Карибын тэнгисийн орнуудыг чиглэн “Мариа” гэх салхи айсуй.

192
0

Карибын тэнгис зурган илэрцүүд

“Ирма” хар салхины улмаас их хэмжээний хохирол амссан Карибын тэнгисийн орнуудыг чиглэн дахин хүчтэй хар салхи ирж буй  талаар АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. “Мариа” гэх салхи энэ долоо хоногийн эцсээр 260 км/ цагийн хурдтайгаар дээрх бүс нутгийг дайран өнгөрөх гэнэ.

Францын эрх баригчид хар салхи дайран өнгөрөх бүс нутгуудаас иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэхээр болсон байна. Пуэрто Рико улс мөн иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэхээр болж, улаан түвшин зарласан байна.

Ирма хар салхины улмаас тус улсад долоон хүн амиа алдсан бол Карибын тэнгисийн орнуудад 60 орчим хүн, АНУ-д гурван хүн амиа алджээ.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here