Нүүр хуудас Гадаад мэдээ Криптовалютын фирмд 2.7 сая долларын торгууль оноов

Криптовалютын фирмд 2.7 сая долларын торгууль оноов

105
0
AriseBank-2018
Криптовалютын фирмд 2.7 сая долларын торгууль оноов

АНУ-ын холбооны шүүхээс “AriseBank” нэртэй криптовалют арилжааны газарт 2.7 сая ам.долларын торгууль оногдуулсан байна.

Энэ талаар шийдвэрийг орон нутгийн цагаар 12 сарын 12-нд АНУ-ын Үнэт цаас ба арилжааны хорооноос мэдэгджээ.

SEC (Securities Exchange Commission) буюу Үнэт Цаас ба арилжааны хороо нь “AriseBank” фирмийг луйврын шинжтэй ICO (initial coin offering) гаргасан хэмээн буруутгажээ.

Эргэн сануулахад “AriseBank”-ын үүсгэн байгуулагч, CEO Жейред Райсыг өнгөрсөн 11 дүгээр сарын 28-нд Холбооны мөрдөх товчооноос баривчлан саатуулсан юм.

Түүнийг хөрөнгө оруулагчдын 4 сая гаруй ам.долларыг луйвардсан байж болзошгүй хэмээн буруутгажээ. Тэгвэл холбооны шүүх нэгэнтээ шийдвэрээ гаргаж, ихээхэн хэмжээний торгуулийг уг фирмийн үүсгэн байгуулагчид болох Жейред Райс, Станьли Форд нарт оногдууллаа.

Тэд дээрх торгуулийг төлж барагдуулахаас гадна, цаашид дижитал үнэт цаасны бизнес, үйл ажиллагаанд оролцох эрхээ бүрмөсөн хасуулсан байна.

Райс, Форд нар нь анх фирмээ байгуулж, ICO гаргахдаа тэдний үйл ажиллагаа улам цэгцэрч, уламжлалт банкны үйлчилгээг хүртэл явуулдаг болно, холбогдох хүмүүстэй аль хэдийн тохиролцоонд хүрчихсэн байгаа гэх зэргээр хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн хэмээн буруутгажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here