Нүүр хуудас Улс төр М.Энхболд маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв!

М.Энхболд маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв!

169
0
ih-hurliin-dargiig-ogtsruulah-gishuud
М.Энхболд маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв!

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагыг албан бичгээр хүргүүлж буйгаа мэдэгдэж мэдээлэл хийлээ.

УИХ-ын даргыг огцруулах бичигт нийт 38 гишүүн гарын үсэг зурсан байна. Эдгээр гишүүд УИХ-ын даргыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл байнгын хороо, чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдлээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын даргыг албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг УИХ-ын гишүүдийн олонх нь шаардсаар гурван долоо хоног болж байна. Тиймээс огцруулах шаардлагаа албан ёсоор гардуулж өгөх гэж байна. УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг даргалах ёсзүйн үндэслэлгүй гэж 38 гишүүн гарын үсэг зурсан. Дэмжиж байгаа 40 гаруй гишүүн байна.

Засгийн газрын сайд нар, Ерөнхий сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөж болдог. Ерөнхийлөгч хүртэл албан тушаалаасаа чөлөөлөгддөг хуультай. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд хуулийн заалтын ард нуугдаж хуулиараа чөлөөлөгдөх боломжгүй гэж хэлж байгаа.

Өнөөдөр Монголын төрд шударга ёс юунаас ч илүү чухал байгаа. Хариуцлага алдсан сайд нар, байгууллагын удирдлагууд ёсзүйн хариуцлага хүлээж ажлаасаа чөлөөглөгдөх хүсэлтээ гаргасан. Яг ийм хүсэлийг гаргаач гэж УИХ-ын дарга М.Энхболдоос шаардаж байна“гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.БатзанданМанангийн толгойлогчийг УИХ-ын даргаас огцруулах нь зүйтэй гэдэгт УИХ-ын гишүүдийн олонхи нэгдсэн. М.Энхболд маргаашийн дотор огцрохгүй бол нийт монголчуудтайгаа, Иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтарч бүх ард түмний эсэргүүцлийн тэмцэлд орно” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “УИХ-ын дарга гэдэг хуралдааныг хөтлөн явуулах чиг үүргээсээ хальж өөрийн гэсэн бие даасан институцийг бий болгосон. Гадны улсад парламентийн гишүүдийн олонх нь УИХ-ын даргаа чирж гаргадаг. Цаашлаад УИХ-ын дарга нь төвийг сахисан байна гэж насан туршийн тангараг өргөдөг” гэв.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here