Нүүр хуудас Нийгэм “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2019” үзэсгэлэн худалдаа нээгдлээ

“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2019” үзэсгэлэн худалдаа нээгдлээ

184
0
jijig-dund-uildwerlel-2019
“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2019” үзэсгэлэн худалдаа нээгдлээ

“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2019” үзэсгэлэн худалдаа /2019-05-16/ “Мишээл экспо”-д нээгдлээ.

МҮХАҮТ-аас ХХААХҮЯ, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл-инновацын газартай хамтран зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэнд дотоодын 60 гаруй үйлдвэрлэгч болон ОХУ-ын Краснодар, Эрхүү муж, Ростовын бүс нутаг болон Чита хот, Алтайн хязгаар, ОХУ-ын Буриад, Тува улсаас 30 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Мөн БНСУ-ын хүнс, өргөн хэрэглээний барааны 10-аад компанийн төлөөлөл ирснээс гадна Балба улс болон Хонконгийн эрүүл мэнд, гоо сайхны бараа, сувдан эдлэл дэлгэгджээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцож, нийслэлийн таван дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээлтэй танилцаж, “Үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийг дэмжин урамшуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Нөгөө талаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулдаг. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн сав баглаа, боодлоос эхлээд чанарын хувьд сайжирч байгаа нь сайшаалтай байна” гэв.

Энэ жил үзэсгэлэнд оролцогч үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих үүднээс заавал том талбай гэлтгүй, бие даан лангуу авах боломжгүй хүмүүст үнэ төлбөргүй тусгай цэг гарган ажиллуулж байв.

Үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Худалдааны төлөөлөгчдийн газрын тэргүүн М.В.Васильев, ОХУ-ын “Бизнес контакт” ХХК-ийн ерөнхий захирал А.А.Сидоров болон Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дайв Воусин, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О.Р.Меена нарын гадаадын төлөөлөгчид, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нар оролцлоо. “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2019” үзэсгэлэн худалдаа ирэх амралтын өдрүүдийг оролцуулаад 19-нийг дуустал дөрвөн өдөр зохиогдоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here