Нүүр хуудас Гадаад мэдээ Малайзын нийслэл Куала Лампур хотын шашны сургуульд гал гарчээ.

Малайзын нийслэл Куала Лампур хотын шашны сургуульд гал гарчээ.

129
0

Малайзын нийслэл Куала Лампур хотноо үйл ажиллагаагаа явуулдаг шашны сургуульд гал гарсан талаар Британийн “ВВС” агентлаг шуурхай мэдээллээ.

Галын улмаас 25 хүн амиа алдсан байна. “Амиа алдагсдын 23 нь сурагч, харин үлдсэн хоёр нь багш” хэмээн Гал унтраах төвийн дарга Киртнун Драхман хэвлэлийнхэнд мэдээлэв. Гал өглөө эрт гарсан байна. Галыг унтраахаар олон тооны гал сөнөөгчид ажиллаж буй гэнэ.

Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд цогцсуудыг таних ажиллагааг эхлүүлжээ. Гал гараад буй шашны сургууль нь бага насны хүүхдүүдэд исламын шашныг дэлгэрэнгүй заадаг аж. Өнгөрсөн 2015 оноос хойш 200 гаруй дээрхтэй ижил түймэр гарсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here