Нүүр хуудас Гадаад мэдээ Малайз улсын Авлигын эсрэг хороо 2,5 тэрбум рингит хураав

Малайз улсын Авлигын эсрэг хороо 2,5 тэрбум рингит хураав

78
0
Malaysian
Малайз улсын Авлигын эсрэг хороо 2,5 тэрбум рингит хураав

Малайз улсын Авлигын эсрэг хороо өнгөрсөн 6 дугаар сараас хойш төрийн өмчит “1MDB” сантай холбоотой болон бусад олон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, бэлэн 2,5 тэрбум рингит буюу 604 сая ам.долларыг хураан авсан байна.

Уг мөнгөн дүнд хураан авсан эд хөрөнгө ороогүй шалтгаан нь тэдгээрийг одоогоор үнэлж амжаагүй байгаа гэж хорооны дарга Мохд Шукри Абдул хэлжээ. Мөн авлигын хэргээр 336 хүнийг баривчилсан бөгөөд тэдгээрээс 100 хүний хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн ажээ.

Авлигын гэмт хэргээс улбаалан нэмэлт гэмт хэргүүд гардаг, тухайлбал, хууль бус цагаачлал, мөрийтэй тоглоом г.м. Хятадын хувьд ийм гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цаазын ял оноодог.

Гэвч манай орны хувьд цаазын ялыг халахаар зорьж байгаа учраас энэ нь боломжгүй зүйл юм гэж тэр нэмж хэлсэн байна.

Тус улсын Ерөнхий сайд түүний Засгийн газар авлигаас ангид байж, үлгэр жишээчээр ажлаа явуулна гэж мэдэгдэж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here