Нүүр хуудас Гадаад мэдээ Мексикийн Бажа Калифорниа Сур мужийн наран шарлаганы газар гурван жуулчин амиа алджээ.

Мексикийн Бажа Калифорниа Сур мужийн наран шарлаганы газар гурван жуулчин амиа алджээ.

161
0

Мексикийн Бажа Калифорниа Сур мужид Памилла дахь  наран шарлаганы газар гурван жуулчин амиа алджээ.  Памилла  наран шарлаганы газар болсон халдлагад гурван хүн алагдаж, хоёр хүн шархадсан гэж тус мужийн прокурорууд анх мэдээлсэн юм. Тэдний нэмж  мэдээлснээр шархадсан хүмүүсийг  орон нутгийн эмнэлэгт хүргэсэн” гэжээ.

Гэрчүүдийн хэлснээр, “Буун дуу гарах үед жуулчид унаж байсан” гэв. Одоогийн байдлаар эрх баригчид эрэг дээрх хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн мөрдөн байцаалтын ажил эхэлсэн аж. Гэвч тус арлын Лос Кабос хотод теннисийн нээлттэй тэмцээн эхэлсэн байна.

Мөн уг хотод энэ жил гарснаар гэмт хэргийн улмаас 230 хүн алтан амиа алдаад байгаа юм. Ийнхүү амиа алдсан хүмүүстэй холбоотой хамгийн аймшигтай тоо ил болжээ. Энэ нь 2006 оноос хойш нийт 186 мянга гаруй хүн амиа алдаж байсан аж. Мөн 30 мянга орчим хүн Мексикт зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохион байгуулж байжээ.

Судлаачдын үзэж буйгаар гэмт бүлэглэлүүд нь мансууруулах бодис хулгайгаар наймаалах, хулгай дээрэм, хүчирхийлэл зэргийг үйлддэг болохыг тогтоосон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here