Нүүр хуудас Гадаад мэдээ “Мики” хүүхэлдэйн баатар 90 нас хүрлээ

“Мики” хүүхэлдэйн баатар 90 нас хүрлээ

754
0
mickey-mouse-01
"Мики" хүүхэлдэйн баатар 90 нас хүрлээ

“Уолт Диснэй” компанийн бэлгэ тэмдэг болсон мики хулгана АНУ-ын Нью-Йорк хотын “Colony” кино театрын дэлгэцнээ 1928 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр анх гарч байжээ.

Уг хулганы 90 насны төрсөн өдрийг өнгөрсөн ням гарагт дэлхийн өнцөг булан бүрт сонирхолтойгоор тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

Японы “Диснэй Ланд” паркт болсон уг хүүдэлдэйн баатрын төрсөн өдрийн арга хэмжээнд маш их хүн цугларсан гэнэ. Тэр ч бүү хэл зарим хүмүүс 11 цаг дараалалд зогссоны эцэст парк руу орсон гэв.

Мики хулганын талаар сонирхолтой баримтуудаг дурдахад, “Steamboat Willie” хүүхэлдэйн киноны гол дүр Мики хулганы бүтэн нэр нь Майкл Теодр хулгана юм байна.

Тус кино нийт 10 удаа Оскарын шагналд нэр дэвшихдээ нэг л удаа хүртжээ. Ноён Уолт Диснэй түүнийг анх Мортимер гэж нэрлэх гэж байхад нь эхнэр нь ятгаж Мики болгосон гэнэ.

Холливүүдийн алдрын гудамжинд “Алдрын од”-оо байршуулж чадсан анхны хүүхэлдэйн киноны баатар юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here