Нүүр хуудас Гадаад мэдээ МОРОККО: Уулын бэлээс хоёр эмэгтэй жуулчны цогцос олджээ

МОРОККО: Уулын бэлээс хоёр эмэгтэй жуулчны цогцос олджээ

128
0
morocco-uls
Уулын бэлээс хоёр эмэгтэй жуулчны цогцос олджээ

Сүүлийн үед жуулчдын аюулгүй байдал алдагдах болсон талаар гадны томоохон агентлагууд мэдээлэх болсон.

Тэгвэл өнгөрсөн даваа гарагт Морокко улсын Өндөр Атлас уулын ойролцоох тосгоноос  хоёр скандинав эмэгтэйн цогцос олдсон талаар “France Press” агентлаг мэдээлжээ.

Тэд Герман, Норвегийн иргэд бөгөөд хоёулангийнх нь хүзүүн тус газарт зүссэн шарх байсан талаар тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна.

Эмэгтэйчүүдийн цогцсыг Хойд Африкийн хамгийн өндөр оргил болох “Тубкаль” уулын бэлд оршдог Имли тосгоноос 10 км орчмын зайгаас олжээ.

Хохирогчдын хэн болох нь тодорхойгүй байгаа аж. Мороккогийн Дотоод хэргийн яамнаас хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн талаар мэдээлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here