Нүүр хуудас Гадаад мэдээ Обама Санта болж БЭЛЭГ тараажээ

Обама Санта болж БЭЛЭГ тараажээ

96
0
barak-obama
АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама Санта Клаусын дүрд хувиран, хүүхдүүдэд гэнэтийн бэлэг барив

Шинэ жилийн баяр хаяанд иржээ. Бяцхан хүүхдүүдийн хувьд тус баяр хамгийн сэтгэл догдлуулсан байдаг. Тэгвэл баярыг угтсан АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама Санта Клаусын дүрд хувиран, хүүхдүүдэд гэнэтийн бэлэг барьсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Тус улсын анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Обама өчигдөр нийслэл Вашингтон хотноо байрлах Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний цогцолборт зочилж, хүүхдүүдэд бэлэг тараажээ.

Эмнэлэгийн удирдлагууд “Хүүхдүүдээ та бүхэнд бэлэг тараахаар алсын алсаар Санта Клаус хүрэлцэн ирээд байна” хэмээн хэлэхэд бэлэг үүрсэн Обама орж ирсэн аж.

Обама твиттер хуудастаа “Гайхалтай хүүхдүүд болон эмнэлэгийн ажилчид талархлаа илэрхийлье. Өнөөдөр би Санта бус туслахаас нь ажиллаа” гэж жиргэжээ.

Тэрбээр өнгөрөгч онд Вашингтон хотноо байрлах н Охид, хөвгүүдийн клубт зочилж, бэлэг тарааж байсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here