Нүүр хуудас Гадаад мэдээ Оросууд Халловений баярыг тэмдэглэхгүй байхыг уриалжээ

Оросууд Халловений баярыг тэмдэглэхгүй байхыг уриалжээ

112
0

Сүнсний баяр буюу Хэллоуины баярыг Симферополь хотын их дээд болон дунд сургуулиудад тэмдэглэх нь зүйд нийцэхгүй хэрэг гэж Крымын удирдагч Сергей Аксенов үзээд, уг баярыг тэмдэглэхгүй байхыг боловсролын байгууллагуудаас даваа гарагт өөрийн Фэйсбуук хуудсаар дамжуулан хүссэн тухай ТАСС агентлаг мэдээлэв.

“Хэллоуины асуудлаар миний баримталдаг байр суурийг та бүхэн мэдэх байх. Түүнийгээ би нэг бус удаа илэрхийлж байсан. Энэ баяр бол Крым болон Оросын ард түмний уламжлалт зан заншлын үнэт зүйлстэй зөрчилдөж, ёс суртахуун, соёл, оюун санаанд хор учруулдаг” гэж Сергей Аксенов тэмдэглэжээ.

Сургуулиудад ийм марзан арга хэмжээг зохион байгуулах нь зүйд нийцэхгүй, түүний дотор “хувийн санаачлага” гэгчээр халхавчлан зохиох нь бүр ч байж боломгүй асуудал юм. Албан ёсны хориг байхгүй ч ёс суртахууны үүрэг хариуцлага болон олон нийтийн санаа бодол байдаг.

Хэллоуиныг мөнгө олох арга хэрэгсэл болгодог хүмүүст ч энэ асуудал хамаарна. Хувийн ашгийг нийгмийн ашиг сонирхол, ёс суртахуунаас дээгүүр тавьж болохгүй. Энэ бол ёс суртахууныг доройтуулж буй хэрэг юм” гэж тэрээр мэдэгдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here