Нүүр хуудас Спорт 100 буудалт даамын оюутны УАШ тэмцээнд ОУИМ М.Нямжаргал гурав дахиа аваргалав

100 буудалт даамын оюутны УАШ тэмцээнд ОУИМ М.Нямжаргал гурав дахиа аваргалав

182
0

Монголын даамын холбоо, Их дээд сургуулиудын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулсан зуун буудалт даамын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-29-ний өдрүүдэд Техник технологийн дээд сургууль дээр боллоо. 11 дэх жилдээ зохиогдсон тус тэмцээнд  20 гаруй их, дээд сургуулиудын эрэгтэй 33, эмэгтэй 17 даамчин өрсөлдсөн юм.

Эрэгтэйчүүд Швейцарь системээр 8 өрөг тоглож дүнгээ гаргахад ДДХМ Ц.Отгонбилэг 13 оноо авсан амжилтаар тэргүүлж, ДДХМ Б.Мөнхжин 13, спортын дэд мастер Б.Пүрэвжаргал 12 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ. Шагналт IV-V байранд дэд мастер Т.Лувсангончиг 12, ДДХМ Ц.Сүхбат 11 оноогоор шалгарсан байна. Ц.Отгонбилэгийн хувьд оюутны УАШТ-д гурван жил дараалан түрүүлж байгаа нь энэ юм.

Эмэгтэйчүүд мөн Швейцарь системээр 7 өрөг тоглоход ОУИМ М.Нямжаргал зуун хувийн амжилтаар манлайлж, мөн л тус тэмцээнд гурав дахиа аваргалав. Мөнгөн медалийг ДДХМ А.Дашбаяр 10, хүрэл медалийг спортын дэд мастер Б.Энх-Амар 9 оноогоор хүртлээ. Харин Спортын мастер Э.Саранзаяа 9, дэд мастер А.Цэвээн 8 оноогоор шагналт байр эзэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here