Нүүр хуудас Нийгэм Баянзүрх дүүргийн 5 өрх өргөө цагаан гэртэй болов

Баянзүрх дүүргийн 5 өрх өргөө цагаан гэртэй болов

116
0

‘’I and R Mongolia’’ компани Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран ‘’Дулаан гэр-Сайхан сэтгэл’’ сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгууллаа. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү аяныг санаачилж Баянзүрх дүүргийн амьжиргааны түвшин доогуур, гэр оронгүй 5 өрхөд өнөөдөр гэр бэлэглэсэн юм. Энэхүү үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дэд дарга Ц.Батхүү, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, ’I and R Mongolia’’’ компанийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Тухайлбал Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Б.Отгонцэцэг, 21 дугаар хорооны иргэн С.Мөнхжаргал, 23 дугаар хорооны иргэн О.Ганзориг, 2 дугаар хорооны иргэн Н.Цэнгүүнжав болон Э.Батжаргалынх тус тус гал голомтоо бадраах өргөө цагаан гэртэй болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here