Нүүр хуудас Гадаад мэдээ Оросын Санкт-Петербургт дэлбэрэлт…

Оросын Санкт-Петербургт дэлбэрэлт…

131
0
Оросын Санкт-Петербургт дэлбэрэлт...
Оросын Санкт-Петербургт дэлбэрэлт...
Оросын Санкт-Петербургт дэлбэрэлт болсны улмаас арван хүн гэмтэж бэртжээ
Өчигдөр буюу лхагва гарагийн шөнө Оросын Санкт-Петербург хотын Кондратьевын өргөн чөлөөний “Перекресток” супермаркетад дэлбэрэлт болсны улмаас арван хүн гэмтэж бэртсэн талаар ТАСС агентлаг мэдээлэв.
ОХУ-ын Онцгой байдлын яамнаас мэдээлснээр, тус супермаркетад байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Дэлбэрэлтийн улмаас кассын машин, хана болон таазны зарим хэсэг эвдэрч гэмтсэн байна. Харин Мөрдөн байцаах хорооноос мэдээлснээр, супермаркетад дэлбэрсэн гар хийцийн тэсрэх төхөөрөг нь 200 гр TNT буюу тротил /тэсрэх бодис/ дэлбэрсэнтэй тэнцэхүйц хүчтэй байжээ. Холбогдох албаны хүмүүс энэ хэргийг мөрдөн шалгаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here