Нүүр хуудас Гадаад мэдээ ОХУ-ын Буриадын бөх Юрий Власкогийн үхэлд гол үүрэг гүйцэтгэсэн хоёр этгээдэд бүх...

ОХУ-ын Буриадын бөх Юрий Власкогийн үхэлд гол үүрэг гүйцэтгэсэн хоёр этгээдэд бүх насаар нь хорих ял онооно.

188
0

Өнгөрсөн 7 сарын 29-ний өдөр ОХУ-ын Буриадын бөх Юрий Власкогийн цогцос Байгал нуурын эргээс олдсон юм.  Дөнгөж 20 настай хэдий ч Буриад улсдаа төдийгүй дэлхийн шилдэг чөлөөт бөхчүүдийн нэг болж чадсан, Европын аваргын тэмцээний хошой алтан медальт Юрий Власко 7 сарын 27-ны өдөр ОХУ-ын Улаан-Үд хотод болсон Борис Будаевын нэрэмжит өсвөрийн тэмцээнд шагнал гардуулахаар зочилж, улмаар ор сураггүй алга болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг зүрхэн тус газар нь хутгалж, амь насыг нь хөнөөгөөд, Байгал нуурт шидсэн бололтой байна. Уг хэргийн талаар Буриадын мөрдөн байцаах хороо албан ёсоор баталж, 20 настай залуу тамирчныг амь насаа алдсан, хүнд хорлогдсон болохыг албан ёсоор тогтоосноо мэдэгдлээ. Уг мэдэгдэлтэй зэрэгцэн сошиал сүлжээгээр талийгаачийн амьдралын сүүлчийн мөчүүдийг харуулсан дүрс бичлэг түгсэн юм. Тэмцээний үеэр Власко хэсэг нөхдийн хамт Байгал нуурын хөвөөгөөр зугаалж явсан байна. Гэтэл хэсэг залуус түүнтэй маргаж, бүлэглэн зодсоны дараа тамирчин эр амиа алджээ.

Түүний аминд хүрсэн этгээдийг 8 сарын 2-нд Улаан-Үд хотоос баривчилсан байна. Сэжигтэнийг саатуулах үеэр өөрийнхөө хийсэн бүх хэргийг хүлээн зөвшөөрсөн байна. Талийгаач тухайн үед өөр лүү нь дайрсан тул амиа хамгаалах зорилгоор түүний аминд хүрсэн гэдгийг 33 настай эр мэдүүлжээ. Тамирчны үхэлд гол үүрэг гүйцэтгэсэн хоёр этгээдийг баривчилсан ба бүх насаар нь хорих ял оноох төлөвтэй байна.

Юрий Власког өнгөрсөн даваа гаригт төрөлх Оса тосгонд нь нутаглуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here