Нүүр хуудас Гадаад мэдээ ОХУ-ын залуучууд ХАМТРАН АМЬДРАХ…

ОХУ-ын залуучууд ХАМТРАН АМЬДРАХ…

305
0
ОХУ-ын залуучууд ХАМТРАН АМЬДРАХ...
ОХУ-ын залуучууд ХАМТРАН АМЬДРАХ...

Гэр бүл зохиох асуудал нь үндэстэн бүрт тулгамдсан асуудал болоод байна. Гэр бүлийн бат бэх харилцаа байхгүйгээс салалт, хүүхэд өнчрөх гээд олон асуудал үүнээс улбаатай.

Тэгвэл гэр бүлээ баталгаажуулах тийм ч шаардлагатай зүйл биш гэж ОХУ-ын ВЦИОМ төвийн судалгаанд оролцсон хүний тал хувь нь үзсэн байна.

Гэрлэлтээ батлуулалгүйгээр амьдрахыг хүсэгчид улам олширч байгааг тус төв онцлов. Тухайлбал, энэ удаагийн судалгаанд оролцсон 18-24 насны хүмүүсийн 59 хувь гэрлэлтээ батлуулах албагүй гэж үзжээ.

Гэвч хэрвээ хоёроос дээш тооны хүүхэдтэй бол гэр бүлээ батлуулсан нь зөв хэмээн 71 хувь нь хариулсан байна.
Энэ оны нэгдүгээр сард хэрвээ таван жил хамтран амьдарсан бол үүнийг баталгаат гэр бүл гэж үзэх хуулийн төсөл ОХУ-ын Төрийн Дум-д өргөн баригдсан ч дэмжлэг авалгүй буцаагдсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here