Нүүр хуудас Гадаад мэдээ ОХУ 2018 онд Фэйсбүүкийг хориглож магадгүй

ОХУ 2018 онд Фэйсбүүкийг хориглож магадгүй

412
0

ОХУ-ын интернэтийн бодлогыг тодорхойлогч Роскомнадзор байгууллагын тэргүүн Александр Жаров хэрвээ хуулийг дагахгүй бол Фэйсбүүк сүлжээг Оросын нутаг дэвсгэрт хэрэглэхийг ирэх онд хориглоно гэж өчигдөр хэвлэлд мэдэгджээ.

Тус улс гадаадын интернэт компаниудыг Оросын иргэдийн хувийн мэдээллийг заавал ОХУ-ын нутаг дэвсгэрт орших сервэрт байрлуулах хуулийг 2015 онд гаргасан юм. Хуулийн дагуу компаниудад ээлж ээлжээр шалгалт хийн, хэрэгжүүлээгүй бол хаах арга хэмжээ авч байгаа. Өнгөрсөн жил Москвагийн эрх баригчид Linkedin сүлжээг ийм шалтгаанаар хаажээ.

Одоо Оросын хэрэглэгчид тус сүлжээнд холбогдохын тулд proxy сервэрээр дамждаг юм. Гэтэл өнгөрсөн долдугаар сард VPN, Proxy сервэрүүдийг ашиглахыг гэмт хэрэг гэж үзэх хуулийг парламент баталжээ.

Үүнийгээ тэд экстремист үзэл санаатай материалуудыг нийгэмд түгээхээс хамгаалсан алхам гэж тайлбарласан юм. Жаров хэлэхдээ Фэйсбүүк сүлжээг ОХУ-д олон хэрэглэгчтэй, бусадтай харьцуулшгүй том сүлжээ гэдгийг мэдэж байгаа ч онцгойлон харж үзэх боломжгүй гэжээ.

Хүний эрхийн төлөө тэмцэгчид Москвагийн энэ хуулийг иргэдийн хувийн мэдээллийг эрх баригчид гартаа оруулах гэсэн бодлого гэж үзэн эсэргүүцэж байгаа юм. Тэд гадаадын компаниудыг сервэрээ ОХУ-д байрлуулахгүй байхыг бас уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here