Нүүр хуудас Гадаад мэдээ Петербургийн метронд болсон дэлбэрэлтийн улмаас 10 хүн амиа алджээ

Петербургийн метронд болсон дэлбэрэлтийн улмаас 10 хүн амиа алджээ

201
0

Өнөөдөр үдээс хойш Петербургийн метроны хоёр ч буудалд дэлбэрэлт боллоо. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус хотод томоохон уулзалтад оролцож, илтгэл тавьж байсан хэмээн албаны эх сурвалжууд мэдээллээ.

Дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 10 хүрч, 50 гаруй хүн бэртэж гэмтээд байна хэмээн Петербург хотын захирагч Андрей Кибитов “Россыя 24” сувгийн сэтгүүлчид өгсөн мэдээлэлдээ дурджээ.

Тус хотын төв дэх хамгийн хөл хөдөлгөөнтэй метроны буудлууд болох Технологийн их сургууль болон Хадлангийн талбайд дэлбэрэлт болсны дараа метроны сүлжээ эвдэрсэн байна.

Халдлагаас цаг хүрэхгүй хугацааны дараа Ерөнхийлөгч В.Путин телевизээр мэдэгдэл хийж, уг хэргийг яаралтай илрүүлэхийг хууль хүчний байгууллагынханд даалгахаа мэдэгдэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here