Нүүр хуудас Гадаад мэдээ Путины төрсөн өдөр тохиож байна.

Путины төрсөн өдөр тохиож байна.

167
0

2017  оны 10 сарын 7-нд  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 65 насны төрсөн өдөр тохиож байна. Владимир Путин 1952 оны 10 дугаар сарын 7-нд Ленинград хотод мэндэлжээ. Түүний ээж Мария Ивановна Путина үлйдвэрий ажилчин, харин эцэг Владимир Спиридонович Путин 1930 оны үед шумбагч онгоцны усан цэрэг байжээ.

Түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков  сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгч В.Путин төрсөн өдрөө тусгайлан тэмдэглэхгүй байх. Миний хэлж чадах ганц юм гэвэл, тэрбээр өнөөдөр гадаад улс орны албаны хүмүүстэй утсаар яриа хэлэлцээ хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг даргална” гэжээ. Тэрбээр жил бүр төрсөн өдрөө гэр бүлийнхээ хүрээнд даруухан тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Харин энэ жилийн хувьд олон шахамдуу ажилтай тул түүнийг төрсөн өдрөө тэмдэглэж чадахгүй бололтой хэмээн хэвлэлүүд онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here