Нүүр хуудас Гадаад мэдээ Ромд хэвлийгээрээ нийлэн төрсөн сиамын ихрийг салгажэээ

Ромд хэвлийгээрээ нийлэн төрсөн сиамын ихрийг салгажэээ

82
0

Италийн нийслэл Ром хотын Есүсийн Хүүхдийн эмнэлгийн мэс засалчид 10 цагийн турш хийсэн хүндхэн хагалгааны эцэст цээж болон хэвлийн хөндийн хэсгээрээ нийлсэн сиамын ихрийг салгажээ.

Алжираас ирсэн 17 сартай сиамын ихэр охидын дотоод эрхтэн болон цусны тогтолцооны нарийвчилсан 3D загварыг боловсруулж, ихрүүдийг салгах бэлтгэл ажилд бараг нэг жил зарцуулсан аж. Уг хагалгаанд Ром хотын эмнэлгийн 40 орчим эмч оролцсон бөгөөд дэвшилтэт технологи, эмч нарын ажил үүргийн нарийн хуваарилалтын ачаар хагалгаа үргэлжлэх хугацааг бараг хоёр дахин богиносгож чадсан байна.

Хагалгааны үеэр мэдээ алдуулахад 2 цаг зарцуулсан бөгөөд дараа нь эмч нар ихрүүдийг салгаж эхэлжээ. Мэс засалчдын 5 баг нэгэн зэрэг ажиллаж, сиамын ихэр охидыг салгасны дараа тус тусад нь мэс заслын өрөөнд оруулж цээжний яс, цорой, үнхэлцэг болон бусад эрхтнийг нөхөн сэргээжээ.

Сиамын ихэр төрөх нь 50-100 мянган төрөлт тутамд ганц тохиодог ховор үзэгдэл юм. Үр хөврөл хөгжлийн үе шатандаа бүрэн хуваагдаагүйн улмаас сиамын ихэр үүсдэг гэж үздэг хэдий ч шинжлэх ухаанаар нотлоогүй юм. Төрөлхийн хөгжлийн гажгийн хүндэрлээс шалтгаалан сиамын ихрүүдийн 75 орчим хувь нь амиа алддаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here