Нүүр хуудас Гадаад мэдээ Роналдо дэлхийн хамгийн үнэтэй машиныг худалдан авна

Роналдо дэлхийн хамгийн үнэтэй машиныг худалдан авна

118
0
Ronaldo
Роналдо дэлхийн хамгийн үнэтэй машиныг худалдан авна

Португалын шигшээ болон Италийн “Ювентус”-ын довтлогч Криштиано Роналдо ирээдүйн төмөр хүлэг гэх тодотголыг хүртээд буй “Bugatti Voiture Noire”-ийг худалдан авахаар болжээ.

34 настай хөлбөмбөгчин тус төмөр хүлгийн төлөө 11 сая евро төлсөн байна. Одоогоор “Bugatti Voiture Noire” худалдаанд гараагүй, загвар зохион бүтээлтийнхээ төгсгөлийн шатанд яваа гэнэ.

2018 оны гуравдугаар сард Швейцарын Женев дэх автомашины үзэсгэлэн худалдаан дээр “Bugatti Voiture Noire”-ийг анх танилцуулжээ. 1500 морины хүчтэй энэ ирээдүйн төмөр хүлэг 420 км/цаг хүртэл хурдлах боломжтой гэнэ.

2021 онд анхны загвар нь худалдаанд гарах төлөвлөгөөтэй ажиллаж буй ажээ.

А.Чингэстэй

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here