Нүүр хуудас Гадаад мэдээ Сэтгүүлчийн аллагыг Саудын Арабын хунтайж захиалсан уу…

Сэтгүүлчийн аллагыг Саудын Арабын хунтайж захиалсан уу…

116
0
setguulchiiin-allaga
Сэтгүүлчийн аллагыг Саудын Арабын хунтайж захиалсан уу...

Сэтгүүлч Жамал Хашоггийн хэрэг болон Ойрх Дорнод дахь нөхцөл байдлын талаар Америкийн засаг захиргаанаас албан ёсны мэдэгдэл хийлээ.

АНУ-ын Тагнуулын төв агентлаг хэд хоногийн өмнө сэтгүүлчийн аллагыг Саудын Арабын хунтайж Мохамед Бин Салман захиалсан гэж мэдэгдсэн бол Америкийн засгийн газар хэргийг хун тайжтай холбоогүй гэсэн байр сууринаас мэдэгджээ.

Мэдэгдлийн эхэнд дэлхий дахинд аюултай нөхцөл байдал үүсээд байна гээд, Ойрх дорнод, Йеменд болж байгаа хямрал мөргөлдөөний гол буруутан нь Иран улс гэсэн байна. Товчхондоо, “Иран улс Ливан дахь алан хядагч Хезболла бүлгийг дэмжиж, Йеменд цэргийн ажиллагаа явуулж байгаа Саудын Арабын эсрэг цус асгаруулсан тэмцэл хийж,

олон сая иргэнийхээ аминд хүрсэн Сирийн дарангуйлагч Башар Асадыг мөн дэмждэг, Иран энэ улсаас гарахыг зөвшөөрвөл Саудын араб ч мөн Йемен дэх цэргийн ажиллагаагаа зогсоож тус улсаас гарна” гэж АНУ-ын засаг захиргаа мэдэгдлээ эхэлжээ.

Мөн, Израилийн бүс нутаг дахь холбоотон улс гээд, “Саудын Арабтай хийсэн олон тэрбумын гэрээ хэлэлцээр цаашид ч хүчинтэй байх болно” гэсэн байна. Харин сэтгүүлч Жамал Хашшогийн хэргийг аймшигтай хэрэг гэсэн ч, “Мохамед бин Салман энэ хэрэгтэй холбоогүй гэж байгаа, тэр энэ хэрэгт холбоогүй ч байж магадгүй.

Бид энэ хэрэгтэй холбоотой бүх мэдээллийг мэдэхгүй ч байж магадгүй. Сэтгүүлчийн хэрэгтэй холбогдсон 17 хүнд АНУ хэдийн хориг тавиад байгаа. Саудын Араб газрын тосны хамгийн том нийлүүлэгч улс.

Энэ улс газрын тосны үнийг тогтсон төвшинд барих бидний хүсэлтийн дагуу манайтай ойрхон ажиллаж байгаа” гэсэн агуулгатай мэдэгдлийг Америкийн засаг захиргаа мягмар гарагийн орой гаргасан байна.

Саудын Арабын сэтгүүлчийн хэрэгтэй холбоотойгоор сенатын гишүүд Саудын Арабын эсрэг тавиад байгаа хориг шахалтаа өргөжүүлэхийг шаардаад байна.

энэ сарын 15 нд хоригт багтаасан 17 хүний тоонд Саудын хунтай багтаагүй байгаа юм гэж зарим хэвлэлүүд бичиж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here