Нүүр хуудас Гадаад мэдээ ТОКИО: Ажилтнууд нь хангалттай унтаж амрахын хэрээр мөнгө нь нэмэгдэнэ

ТОКИО: Ажилтнууд нь хангалттай унтаж амрахын хэрээр мөнгө нь нэмэгдэнэ

61
0
ajliin-tsagaar-untah-01
ТОКИО: Ажилтнууд нь хангалттай унтаж амрахын хэрээр мөнгө нь нэмэгдэнэ

Япон улсын Токио хотод байрладаг хуримын үйлчилгээний компани ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарсан уг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Японд хүмүүс хэт их ачаалалтай ажилласнаас болж стресстэх, нойргүйдэх зэрэг олон сөрөг үр дагавар гарч, санаа зовоодог.

Тэгвэл “Crazy” компанийн зүгээс ажилтнуудаа хоногт хамгийн багадаа 6 цаг унтаж чадсан тохиолдолд онооны системээр үнэлдэг бөгөөд жилдээ түүнийгээ нэгтгэсэн байдлаар гаргаж, дээд тал нь 64,000 иень буюу 570 ам.долларын урамшууллыг ажилчиддаа олгодог.

Дээрх мөнгөн урамшууллыг бэлэн мөнгөөр олгодоггүй, оронд нь компанийн харьяалагдах хоолны газар, кофе шопоор үйлчлүүлэх эрхээр сольдог ажээ.

Ажилчдынхаа унтаж буй цагийг бүртгэхийн тулд “Airweave Inc” нэртэй матраас, унтлагын дэвсгэр үйлдвэрлэгч компанийн гаргасан гар утасны ухаалаг аппликейшныг ашиглаж байгаа юм. Хүн нойр хангалттай авч чадахгүй байснаар, цусны даралт ихсэх, харвах, ядаргаанд орох зэрэг эрсдэлүүд бий.

Хэрэв нойргүйдэх байдал даамжирвал, ухаан санаа хямрах, бие эрхтний хэвийн ажиллагаа алдагдах, бүр цаашлаад амь насаа алдах аюултай.

Тэгвэл “Crazy” компанийн CEO Казухико Морияма нь унтаж амрах, нойрны асуудалд Япон улс шинэ хандлага нэвтрүүлэх ёстой гэж үздэг. Түүнийхээ ч илэрхийлэл болгож, дээрх урамшууллын системийг нэвтрүүлжээ.

Дашрамд хэлэхэд Япон улсад хүн амын насжилт нь улам өндөр болж, хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний дутагдал ажиглагдаж байгаа учраас компаниуд боловсон хүчнийхээ эрүүл мэндэд ийнхүү анхаарч байна.

Ажилтныг хэт олон цагаар ажиллалуулах, ачааллыг хэтрүүлэх нь тухайн ажилтны хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлж, компанид авчрах үр ашгаасаа илүү эрсдэлийг бий болгодог гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here