Нүүр хуудас Гадаад мэдээ ФОТО: Дуучин Рианна тэрбумтантай гэрлэх үү!

ФОТО: Дуучин Рианна тэрбумтантай гэрлэх үү!

193
0

Дуучин Рианна тэрбумтан эртэй үерхэж байгаа аж. Гэхдээ тэрбээр энэ мэдээллийг бараг 10 сар бусдаас нууцалж чадсан. Хэвлэлд Рианнагийн Хасан Жамильтэй үнсэлцэж байгаа зураг гарснаар энэ яриа улам даамжирсан юм.

Сүүлийн үед Рианна нэлээд таргалсан учраас сэтгүүлчид түүнийг бие давхар болсон хэмээн бодсон. Тэгвэл дуучин бүсгүй тун  удахгүй хуримаа хийх гэж байгаа гэх мэдээлэл гарах болов.

Хасан Жамиль дуучин эмэгтэйд гэрлэх санал тавьсан сурагтай. Рианна ч түүнд зөвшөөрсөн хариу өгчээ. Энэ мэдээлэл үнэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Гэхдээ саяхан Рианна нэгэн шоуд оролцохдоо зүүн гарынхаа ядам хуруунд бөгж зүүсэн харагдсан юм. Тэгэхээр цаг хугацаа бүхнийг харуулах биз ээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here