Нүүр хуудас Гадаад мэдээ Хатан хааны 92 насны ойд зориулсан цэргийн жагсаал боллоо

Хатан хааны 92 насны ойд зориулсан цэргийн жагсаал боллоо

170
0
Ih britaniin_hatan haanii_torson_odort_zoriulsan_tsergiin_jagsaal
Их Британийн Хатан хааны төрсөн өдөрт зориулсан цэргийн жагсаал боллоо
~Их Британийн Хатан хааны төрсөн өдөрт зориулсан цэргийн жагсаал боллоо~

Их Британийн Хатан хаан хоёрдугаар Елизабетагийн мэндэлсэн өдөрт зориулсан цэргийн жагсаал Лондон хотод боллоо. Энэхүү арга хэмжээнд тус улсын 1000 гаруй цэрэг дайчин оролцсон байна.

Европын хамгийн өндөр настайд тооцогдох Хатан хааны 92 насны ойд зориулсан цэргийн жагсаалыг 7500 гаруй зочин урилгаар үзэж сонирхсон байна. Их Британийн Хатан хаан хоёрдугаар Елизабетагийн төрсөн өдрийг уламжлал ёсоор хоёр удаа тэмдэглэдэг юм.

Хатан хаан хоёрдугаар Елизабета нь дөрөвдүгээр сарын 21-ний өдөр мэндэлсэн. Гэвч энэ өдрийг онцгой ёслолын арга хэмжээ хийлгүйгээр өнгөрүүлдэг байна. Харин 1748 оноос эхтэй Их Британийн хатан хааны гвардийнхний түүхт жагсаал хийдэг өдөр хатан хааны төрсөн өдрийг албан ёсоор тэмдэглэдэг уламжлалтай болсон юм.

Энэ жагсаалыг XX зууны эхэн үеэс зургаадугаар сарын эхний, эсвэл хоёр дахь бямба гарагт, цөөн тохиолдолд гурав дахь бямба гарагт нь зохион байгуулдаг болсон юм. Энэ цаг хугацаанд Их Британид нарлаг, цаг агаар дулаан байдагтай холбоотойгоор гвардийнхний жагсаалыг зохион байгуулах болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here