Нүүр хуудас Гадаад мэдээ Хойд Солонгосын харвасан пуужин Эриго хотоос 2000 км-ийн цаана далайд унажээ.

Хойд Солонгосын харвасан пуужин Эриго хотоос 2000 км-ийн цаана далайд унажээ.

190
0

Хойд Солонгос өнөө өглөө буюу 9 сарын 15-ны 06:57 цагийн үед дахин нэг пуужин харвалаа. Уг пуужин Японыг давж, Хоккайдогийн Эриго хотоос 2000 км-ийн цаана далайд унасан байна. Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч “ямар нэгэн хор хохирол учруулаагүй. Пуужин унасан газар хөлөг онгоц байгаагүй” гэсэн мэдэгдлийг сэтгүүлчдэд өгчээ.

Харин Өмнөд Солонгосын Yonhap мэдээллийн агентлаг “Пуужин Пхеньяны ойролцоох Сунанаас 6.57 цагт хөөрч, 770 км-ийн өндөрт хүрч, 3700 км зайд ниссэн” гэж мэдээлсэн байна. Хойд Солонгосын  пуужин харвасантай холбогдуулан Өмнөдөр Солонгос улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаравчлан хуралдууллаа. Мөн Японы Засгийн газар ч өнөө өглөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here