Нүүр хуудас Гадаад мэдээ Хятадад луйвар цэцэглэн хөгжиж байна.

Хятадад луйвар цэцэглэн хөгжиж байна.

136
0

Ли Веншин шинэ амьдралаа эхэлж байгаа нэгэн. Өнгөрсөн тавдугаар сард сургуулиа төгссөн залуу эр Хятадынхөдөө тосгон дахь гэрээ орхин гарч Тианжин хотын програм хангамжийн компанид ажилд орох санал хүлээн авсан юм. Гэвч ажил нь залилан байсан бөгөөд ноён Ли пирамидын нэг хэсэг болсон байлаа. Харин хоёр сарын дараа гэхэд тэр нас барсан байлаа. Энэ харамсалтай хэргийг мөрдөн байцаах явцад улсын хэмжээнд санхүүгийн залилангийн асуудал урган гарч, Хятадын нийгмийг тэр чигт нь түгшээсэн томоохон цохилт болон хувирах нь тэр. “Энэ яг лхалдварт өвчин шиг тархсан. Ялангуяа, хөдөө, орон нутагт бүр илүү” гэж Kroll Advisory Solutions-ийн үйл ажиллагаа  эрхэлсэн захирал Вайлет Хо хэлжээ.

ПИРАМИДЫН СИСТЕМ:  Энэхүү пирамидын систем нь боловсролын төвшин буурай нутаг дэвсгэрт цэцэглэн хөгжиж байна. Яг л гоо сайхны эсвэл эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг залуу болон өндөр настай хүмүүст ятган шууд борлуулдагтай л адилаар энэхүү систем өөрийн “хоол” болох хохирогчдоо олдог байна. Хохирогчид үйл ажиллагаандаа илүү хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж чадвал тэд маш том олзны эзэн болно гэж итгэцгээдэг. “Тэд гэнэн итгэмтгий хүмүүсийг ямар ч эрсдэл хийхгүйгээр маш хурдан баяжих боломж энд л байна гэж итгүүлдэг” гэж Хятад дахь санхүүгийн системийн мөрдөн шалгалт болон зөвлөгөөний газрын ноён Хо хэлэв. Нэгээс нөгөөд шилжих зээл, бас виртуал валют нь энэхүү залиланг улам хүчтэй болгож, санхүүгийн мэдлэг муутай хүмүүсийг өгөөшөө болгодог аж. Пирамид болон Понзигийн төлөвлөгөө нь шинэ хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж, улмаар нэлээд өмнө нь элссэн хүмүүсийн цалинг санхүүжүүлнэ. Ноён Хо-гийн ярьж буйгаар Хятадын энэхүү залилангийн сүлжээ нь барууны нийгмийнхээс өөр бөгөөд илүү холимог, илүү түвэгтэй аж. Хохирогчид илүү ихийг авахын тулд өөртөө байгаа бүхнээ, бүр гэр орноо худалдаж, эсвэл нэмж мөнгө зээлэх арга замаар ажилладаг байна. Тэгвэл Хятадын нийгмийн мэдээллийн сайтууд энэхүү пирамид системийн талаарх мэдээллээр дүүрээд байна. “Би энэ өгөөшинд олон хүнээ алдлаа” гэж нэг хэрэглэгч бичсэн байжээ. НИЙГМИЙН АСУУДАЛ:  Хятадын нийгмийн асуудал бол Засгийн газрынх нь тэмцэж буй гол зүйл. Сан Диего дахь Калифорнийн их сургуулийн улс төрийн эдийн засаг болоод Хятадын мэргэжилтэн Виктор Ши дэмжлэг бүхий нэлээд хэдэн хүчин зүйл энэ луйврыг өргөжүүлэх нэгдэл нь болоод байна гэжээ. “Пирамидын систем нь амьдралын өртөг өндрөөр өсч буй, ялангуяа, орон сууцны үнийн өсөлт зэргээс шалтгаалан орон нутгийн хүмүүс илүү их мөнгө буцаан авна гэж итгэцгээдэг” гэж профессор Ши хэлжээ. “Пирамид системд орсон хүмүүс ихэнхдээ эдийн засгийн өсөлтийг жолоодож байна гэж өөрсдийгөө бодоцгоодог” хэмээн Цинтао их сургуулийн Санхүүгийн судалгааны төвийн үндэсний хүрээлэнгийн деканы орлогч, профессор Нин Зу хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here