Нүүр хуудас Гадаад мэдээ Хятадад төрөлтийн тоо буурсан үзүүлэлт гарлаа

Хятадад төрөлтийн тоо буурсан үзүүлэлт гарлаа

52
0
toroltiin-too-buurlaa
Хятадад төрөлтийн тоо буурсан үзүүлэлт гарлаа

Хятад улс нэг хүүхдийн бодлогоо зогсоосон ч тус улсын төрөлтийн түвшин энэ онд төдийгүй ирэх орнуудад ч буурах төлөвтэй байна.

Хэдийгээр 2000 оноос хойш төрөлт 2016 онд хамгийн өндөр түвшинд хүрсэн ч өнгөрсөн 2017 онд 3.5 хувиар буурсан байна. Энэ бууралт энэ онд ч мөн үргэлжлэхээр байгааг тоон мэдээлэл харуулж байна гэж Хятадын “Ренмин” их сургуулийн Хүн ам зүйн судалгааны төвийн шинжээч Жай Жэнвү хэлсэн байна.

Түүний хэлснээр Хятадын хамгийн олон хүн амтай мужийн нэг Жансу мужид төрөлт энэ оны эхний хагаст 12.8 хувиар буурсан байна. Мөн Сичуан мужийн эмнэлгүүдэд хийсэн судалгаагаар энэ жил өмнөх жилүүдийнхээс цөөн хүүхэд мэндэлжээ.

Хятадын хүн амын насжилт нэмэгдэж байна гэдэг мэдээлэл 2016 онд тус улсыг 40 орчим жил баримталсан “нэг хүүхдийн” бодлогоо зогсоож, хоёр хүүхэдтэй байх боломжийг хосуудад олгосон.

Мөн үүнтэй холбоотойгоор тус улс Гэр бүл төлөвлөлтийн газар байгуулна гэж өнгөрөгч есдүгээр сард Хятадын эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Энэ мэдээллийг хэвлэлүүд Хятад улс айл өрхүүдэд хүүхдийн тоо зааж хязгаарлахаа болих гэж байна гэсэн таамаглалтай холбон бичиж байсан юм.

2035 он гэхэд Хятад улс 400 сая ахмадтай болно гэсэн тооцоо байна. Одоогоор энэ улсад 240 орчим мянган ахмад настан амьдарч байгаа нь эрүүл мэндийн үйлчилгээ, Тэтгэврийн сан зэрэгт ихээхэн дарамт учруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here