Нүүр хуудас Гадаад мэдээ Хятадууд ФЭЙСБҮҮК ашиглах боломжтой боллоо

Хятадууд ФЭЙСБҮҮК ашиглах боломжтой боллоо

204
0
Facebook-in-China
Хятадууд ФЭЙСБҮҮК ашиглах боломжтой боллоо
~Хятадууд ФЭЙСБҮҮК ашиглах боломжтой боллоо~

Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс цахим сүлжээгээр дамжуулан өдөр тутмын мэдээллийг цаг алдалгүй солилцож байна. Тэгвэл Хятад улс бол сошиал, харилцаа холбооны хамгийн том зах зээлтэй орон.

Фэйсбүүк, Twitter, Youtube сайтуудыг хориглодог бөгөөд оронд нь дотоодын харилцаа холбооны Weibo, Renren, Youku, Wechat ашигладаг.

Фэйсбүүк компани Хятадын зах зээлд нэвтрэхийн тулд хэд хэдэн оролдлогуудыг хийсний үр дүнд Хятадад компанийнхаа салбарыг байгуулах зөвшөөрөл авч чадсан аж.

Фэйсбүүкийн захирал Марк Зукерберг Хятадын компани, шинийг санаачлагчид, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой гэж тайлбарлаж байгаа юм.

Компани салбараа Хятадын өмнөд хэсэгт орших Ханжоуд байгуулах бөгөөд 30 сая паундын хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here