Нүүр хуудас Гадаад мэдээ Хятадын археологичид”тун тохилог дотор нь зогсч, сууж, хэвтэж болдог сүйх тэрэг” олжээ.

Хятадын археологичид”тун тохилог дотор нь зогсч, сууж, хэвтэж болдог сүйх тэрэг” олжээ.

1280
0

Хятадын археологичид 2400 жилийн өмнөх буюу МЭӨ VIII-V зуун, Чуньцю эриний үед хамаарах хааны сүйх тэргийг олсон тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Уг сүйх тэргээр Чжэн улсын хаан зорчдог байсан аж. Археологийн малтлагыг Төв Хятадын Хөнань мужийн Шиньжэн хотын ойролцоо таван сарын турш хийсэн байна.
Сүйх тэрэг хэмжээ болон тансаг байдлаараа эрдэмтдийг гайхшруулжээ. Уртаараа 2,56 м, өргөнөөрөө 1,66 м уг сүйх тэргэнд суусан зорчигчдыг нар, борооноос тусгай халхавчаар хамгаалдаг байна. Уг сүйх тэргийг хүрлэн чимэглэл, сийлбэртэй ясаар гоёсон байх агаад дугуй тус бүр нь 26 хигээстэй байгаа нь сүйх тэрэгний эзэн нийгэмд томоохон байр суурь эзэлдэг байсныг харуулж байгаа юм. Энэхүү сүйх тэрэг Чжэн улсын хааны булшнаас олдсон ба хаантан хойд насандаа аялал хийхэд зориулагдсан байна.
“Энэ бол бидний олж илрүүлсэн хамгийн том, хамгийн тансаг сүйх тэрэг юм” хэмээн Хөнанийн соёлын өв, археологийн хүрээлэнгийн судлаачдын багийн ахлагч Ма Чуньцай ярилаа. Түүний өгүүлснээр, эртний энэ тээврийн хэрэгсэл тун тохилог бөгөөд дотор нь зогсч, сууж, тэр бүү хэл хэвтэж болдог байна. Булшин дотор нийтдээ дөрвөн сүйх тэрэг байсан ба бүгдээрээ баруун зүгт тэр үеийн Чжэн улсын нийслэл рүү чиглэн явж байгаа байрлалтай байжээ. Гуравдах сүйх тэрэгний дугуйг нь булш тоногч этгээдүүд эвдэлсэн байна.
Гэсэн хэдий ч дээрх олдворууд нь эрдэмтдийн хувьд бүхэлдээ Чуньцю-гийн эрин үед соёл иргэншил, технологи, үйлдвэрлэлийн түвшин нэлээд өндөр байсныг харуулах судалгааны баялаг материал болж байгаа юм.
Малтлагын ажлыг 9 дүгээр сар гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа ба тухайн бүсэд нийтдээ 3000 гаруй эртний булш бүртгэгдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here