Нүүр хуудас Гадаад мэдээ Хятадын интернет худалдааны томоохон компани “Блокчейн лаборатори”-той болов

Хятадын интернет худалдааны томоохон компани “Блокчейн лаборатори”-той болов

160
0
jd.com 01
Хятадын интернет худалдааны томоохон компани "Блокчейн лаборатори"-той болов

Хятадын худалдааны салбарын хамгийн том компаниудын нэг болох JD.com нь Блокчейны судалгааны лабораторийн үйл ажиллагааг эхлүүллээ.

Jingdong Group нь Хятад улсдаа цахим худалдааны чиглэлээр тэргүүлдэг бөгөөд хэрэглэгчдэд хандсан бизнесүүдийн нийт онлайн зах зээлийн 30 хувийг нь дангаараа эзэлдэг.

Идэвхтэй хэрэглэгчийнх нь тоо 314 сая хэмээн эх сурвалжууд баталдаг. JD.com нь цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, санхүүгийн салбарт шинэ технологиуд, тэр дундаа Блокчейныг нэвтрүүлэхээр идэвх санаачлага гаргаж байна.

Jingdong Group нь Нью Жерсигийн технологийн институт дэх Ин Вүгийн компьютерчлэлийн коллеж болон Хятадын шинжлэх ухааны академийн програм хангамжийн институттэй хамтран дээрхи блокчейны лабораторийг ажиллалуулна.

Энэхүү лаборатори нь хувийн нууцлалын хамгаалалт, аюулгүй байдал, протоколчлол чиглэлээр удаан хугацааны судалгааны төслүүд хэрэгжүүлэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here