Нүүр хуудас Гадаад мэдээ Хятадын төв банк “STO”-г хууль бус санхүүгийн ажиллагаа гэв

Хятадын төв банк “STO”-г хууль бус санхүүгийн ажиллагаа гэв

89
0
hyatadiin-y-tow-bank-2018
БНХАУ-ын Төв Банк буюу PBoC /People’s Bank of China/нь STO /Security Token Offerings/

БНХАУ-ын Төв Банк буюу PBoC /People’s Bank of China/нь STO /Security Token Offerings/-ыг Хятад улсад зөвшөөрөгдөөгүй, хууль бус үйл ажиллагаа хэмээн зарлав.

Төв Банкны орлогч дарга Пан Гоншенг нь Бээжин хотноо болсон чуулган дээр үг хэлэхдээ, “STO” болон “ICO” /Initial Coin Offering зэрэг нь хууль бус санхүүгийн үйл ажиллагаа бөгөөд одоо ч гэсэн идэвхтэй хэвээр байна гэдгийг онцолжээ.

Түүнчлэн хэрэв Хятадын засгийн газрын зүгээс хөндлөнгөөс оролцоогүй бол, криптогийн зах зээл Хятад улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг алдагдуулж, сөргөөр нөлөөлөх байсан гэнэ.

Мөн виртуаль мөнгөн дэвсгэртүүд нь бүх төрлийн хууль бус үйл ажиллагаа, гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүдэд ашиглагддаг хэрэглэгдэхүүн болж байна хэмээн Хятадын Төв Банкны дэд тэргүүн мэдэгдлээ.

Хэдийгээр “ICO”, “STO” тэргүүтэй криптонуудад Хятад улсын эрх баригчид хатуу хандаж байгаа ч, Блокчейн технологийг ихээхэн сайшааж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here