Нүүр хуудас Гадаад мэдээ Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч Ля Сяобо 62 насандаа эмнэлэгт таалал төгслөө.

Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч Ля Сяобо 62 насандаа эмнэлэгт таалал төгслөө.

307
0

Хятадын хойд нутаг Шэньянд хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн энх тайвны шагналт, 62 насандаа эмнэлэгт таалал төгссөн Ля Сяоботой салах ёс гүйцэтгэжээ. Тэрс үзэлтний цогцсыг гэр бүлийнхнийх нь хүсэлтээр чандарлажээ.“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, цогцсыг чандарлахын өмнө түүний гэр бүлийнхэн, найз нөхөд болон гэргий Ля Ся нар нь даруухнаар салах ёс гүйцэтгэсэн байна.

2009 онд  БНХАУ Лю  Сяобод төрийн эрх мэдлийг сулруулж, өдөөн турхирсан хэргээр 11 жилийн хорих ял оноожээ. Хятадын эрх баригчид түүнийг засгийн газрыг түлхэн унагах үйл ажиллагаа зохион байгуулж, засгийн газрын эсрэг цуу яриа тараасан хэрэгт буруутгажээ.

2010 онд Нобелийн хороо Лю Сяобог “Хятадын хүний үндсэн эрхийн төлөөх урт удаан, хүчирхийллийн бус тэмцэл”-ийг сайшааж, Энх тайвны шагнал хүртээсэн байна. Хятад улс “улс орны хэрэгт хөндлөнгөөс оролцлоо” хэмээн мэдэгдэж, тус шагналыг хүчтэй буруушааж байжээ.

Энэ оны тавдугаар сард тэрс үзэлтэн элэгний хорт хавдрын сүүлийн шатанд орсон онош тогтоогдсон байна. Түүнийг Герман, АНУ-ын эмч нар эмчлэхээ илэрхийлж, Европт эмчилгээнд явуулахыг уриалж байжээ. Хэдийгээр Лю Сяобо шоронгоос суллагдсан ч амьдралынхаа сүүлийн мөч хүртэл БНХАУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.

Өнгөрсөн пүрэв гаригт Норвегийн Нобелийн хорооны дарга Берит Райсс-Андерсен Лю Сяобогийн үхэлд БНХАУ-ын эрх баригчид хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ. Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер болон Европын зөвлөлийн дарга Дональд Туск нар Хятадын эрх баригчид Лю Сяобод Европт эмчлүүлэх боломж олгоогүйд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Германы канцлер Ангела Меркель, тус улсын гадаад хэргийн сайд Зигмар Габриэль, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, түүний хамтран зүтгэгч Рекс Тиллерсон, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Англи, Францын Гадаад хэргийн сайд нар эмгэнэл илэрхийлжээ. Тиллерсон хүний эрхийг хамгаалагчийн бэлэвсэн эхнэр Лю Ся-г гэрийн хорионоос чөлөөлж, Хятадыг орхих боломж олгохыг Бээжинд уриалсан байна.

Лю нь Зүүн хойд аймаг болох Жилин аймгийн хүн ажээ. 1980-аад оны дунд үед Бээжингийн багшийн их сургуулийн оюутан байхдаа тэрбээр Хятадыг ардчилсан нийгэмд шилжихийг уриалан түүний ач холбогдлыг дэмжсэн утга зохиолын шүүмжлэгч байсан ба үүгээрээ олны анхаарлыг татжээ. Тэрбээр 1989 онд болсон Тяньаньмэний талбайд болсон Ардчилал оюутны хөдөлгөөнийг удирдагчдийн нэг бөгөөд улс төрийн шинэчлэл хийхийг уриалсан тайлбар, нийтлэлээ үргэлжлүүлэн бичсээр байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here