Нүүр хуудас Гадаад мэдээ Хятад улсад Дэлхийн хамгийн том цахим спортын цогцолбор нээгдлээ

Хятад улсад Дэлхийн хамгийн том цахим спортын цогцолбор нээгдлээ

86
0
eSports-China-01
Хятад улсад Дэлхийн хамгийн том цахим спортын цогцолбор нээгдлээ

БНХАУ-ын Жэзян мужид байрладаг олон мянган жилийн настай түүхэн дурсгалт сүм дугантай, аялал жуулчлалын төв Ханжоу хотод дэлхийн хамгийн том цахим спортын цогцолборыг байгууллаа.

Шинэ цогцолбор 3.94 сая квадрат метр талбайтай бөгөөд энэ нь 68 дундаж хөл бөмбөгийн талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээ аж.

Цогцолборыг байгуулахад 280 сая ам.доллар буюу хоёр тэрбум гаруй юань зарцуулсан бөгөөд олон улсын цахим спортын холбоод Ханжоу хотын захиргаатай хамтран ажиллажээ. Тус цогцолбор энэ сарын 16-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн байна.

Цогцолборт БНХАУ-ын алдарт “LGD Gaming” “Allied Gaming” зэрэг цахим спортын нийгэмлэгүүд хамтарсан оффис байгуулан ажиллаж байгаа бөгөөд “LGD Gaming”-ын “League of Legends”-ын шигшээ багийн төв байрлах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here