Нүүр хуудас Гадаад мэдээ Хятад улсад “iPhone” утас худалдахыг хориглолоо

Хятад улсад “iPhone” утас худалдахыг хориглолоо

47
0
iphone-hudaldahiig-horiglow-china-2018
Хятад улсад "iPhone" утас худалдахыг хориглолоо

БНХАУ-ын анхан шатны шүүх “Apple”-ийн “iPhone” гар утасны зарим загварыг БНХАУ-д борлуулахыг хориглоод байна.

Хоригийн жагсаалтад “iPhone 6S”, “iPhone 7”, “iPhone 7 Plus”, “iPhone 8” зэрэг загварууд багтжээ.

Харин “iPhone”-ийн шинэ загварууд болох “iPhone XS”, “iPhone XS Plus” болон “iPhone XR”-д хориг арга хэмжээ хамаарахгүй юм байна.

Ерөнхийдөө хориг “Apple” компанийн “iPhone”-ийн БНХАУ дахь борлуулалтын 10-15 хувийг хязгаарлаж байгаа гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Энэ удаагийн шийдвэр “Qualcomm” болон “Apple”-ийн хоорондын оюуны өмчийн маргаантай холбоотой.

“Qualcomm” компани дээрх маргааныг шийдвэрлүүлэхээр БНХАУ, ХБНГУ болон АНУ-ын шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм. Тус компанийн хувьд патентыг нь ашигласныхаа төлөө “Apple” компани долоон тэрбум ам.долларын роялти төлөх шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Үүний хариуд “Apple” компани “Qualcomm”-ийг Монополын эсрэг хууль зөрчиж, нэгэн зэрэг олон патент эзэмшсэн хэмээн буруутгасан байна.

“Apple” компани өнгөрсөн санхүүгийн жилд нийт 265.6 тэрбум ам.долларын орлоготой ажилласнаас 20 хувийг нь буюу 51.9 тэрбум ам.долларыг БНХАУ-ын зах зээлээс олжээ.

Б.Анхтуяа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here