Нүүр хуудас Гадаад мэдээ ХЯТАД: ​”IPHONE” утасны борлуулалт огцом буурсан шалтгаан юу байв…

ХЯТАД: ​”IPHONE” утасны борлуулалт огцом буурсан шалтгаан юу байв…

136
0
china-iphoen
ХЯТАД: ​"IPHONE" утасны борлуулалт огцом буурсан шалтгаан юу байв...

Сүүлийн арван зургаан жилийн турш борлуулалтын орлогын таамгаа бүрээ давуулан биелүүлдэг байсан “Apple”-ын борлуулалт буурсан нь дэлхийн эдийн засагт томоохон цохилт болж хөрөнгийн биржүүдэд валютын ханш хурдацтай унаж байна.

Тус компани өнгөрсөн улиралд 91.5 тэрбум ам.долларын ашиг олно гэж тооцсон боловч 84 тэрбум ам.долларын ашиг олжээ. Үүнээс үүдэн Apple компанийн зээлийн үнэлгээ $55 тэрбум ам.доллараар буураад байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күк өнгөрсөн улиралд компанийн борлуулалтад сөргөөр нөлөөлсөн гол шалтгааныг БНХАУ-ын зах зээл удааширсантай холбон тайлбарласан байна.

Тэрээр “Хэдийгээр манай шинжээчид учирч болзошгүй зах зээлийн олон сорилтыг тооцоолсон ч БНХАУ дахь борлуулалт унахыг тооцоолж чадсангүй ” гэв.

Түүнчлэн АНУ, БНХАУ хоёр улсын хоорондын худалдааны дайн ч энэхүү уналтад нөлөөтэй гэв.

Борлуулалт буурсан өөр нэгэн шалтгаан нь хэрэглэгчид хуучин баттерайтай шинээр солих үнээ 79 ам.доллараас бууруулж, 29 болгосонтой ч холбоотой хэмээн өгүүлжээ. Хэрэглэгчид түүний энэхүү шалтгийг ичмээр, зохиомол тайлбар хэмээн шүүмжлээд байгаа юм.

БНХАУ-ын хувьд дотооддоо ухаалаг гар Huawei, Xiaomi, Oppo, ZTE, Vivo зэрэг томоохон үйлдвэрлэчидттэй бөгөөд тэдгээрийн худалдан авалт 2018 онд гурван хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Эдгээр үйлдвэрийн утаснууд “Apple”-ын гар утаснуудаас даруй 20 орчим хувиар хямд үнэтэй худалдаалагддаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here