Нүүр хуудас Гадаад мэдээ Эмчийн цагаан халаадаа өмссөн эмч халдлага үйлдээд амиа егүүтгэжээ.

Эмчийн цагаан халаадаа өмссөн эмч халдлага үйлдээд амиа егүүтгэжээ.

160
0

АНУ-ын Нью-Йорк хотноо Бронкс дахь 1000 ортой Bronx-Lebanon эмнэлэгт орон нутгийн цагаар 14.45 цагт  эмнэлэгт зэвсэгтэй эрэгтэй гал нээж, нэг хүний амийг хөнөөн,  зургаан хүнийг хүнд шархтуулжээ. Зэвсэгт этгээд өмнө нь тус эмнэлэгт ажиллаж байсан эмч Хенри Белло гэгч бөгөөд халдлагын үеэр амиа егүүтгэсэн байна.  Хенри Белло 2015 онд тус эмнэлгээс халагдсан аж. Тэрбээр цэргийн зориулалттай М16 буугаар эмнэлгийн 16 болон 17 давхарт гал нээжээ. Халдлага үйлдэхдээ тэрбээр эмчийн цагаан халаадаа өмссөн байжээ. Нью-Йорк хотын дарга Билл де Бласио энэ хэргийг террорист халдлага гэхээс илүү ажлын байртай холбоотой гэж тайлбарласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here