Нүүр хуудас Гадаад мэдээ Энэтхэгийн Мумбай хотод 4 давхар байшин нурж 8 хүн амиа алджээ.

Энэтхэгийн Мумбай хотод 4 давхар байшин нурж 8 хүн амиа алджээ.

157
0

Энэтхэгийн Мумбай хотноо 7 сарын 25-нд буюу өчигдөр 4 давхар байшин нурж унасны улмаас 8 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Байшинд 15 гэр бүл амьдарч байсан бөгөөд 18 хүнийг аварсан тухай цагдаагийн байгууллага мэдээлжээ.  Одоогоор аврах албаныхан барилгын нурангид даруулсан иргэдийг эрж хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ба 20 орчим хүн байшингийн нурангинд дарагдсан байж болзошгүй байна.  Энэтхэгийн телевизүүдийн мэдээлж буйгаар байшингийн 1 дүгээр давхарт байрлаж байсан дэлгүүрт засварын ажил хийсний улмаас уг барилга нурсан байж магадгүй гэж үзэж байгаа гэнэ. Энэтхэгийн  Мумбай  хуучнаар Бомбей нь  Махараштра мужийн төв  13.66 сая хүн амаараа дэлхийд Шанхайн дараа хоёрт ордог томоохон хот юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here