Нүүр хуудас Гадаад мэдээ ЭТИОП: “Boeing -737” нисэх онгоц осолдож, 150 гаран хүн амиа алджээ

ЭТИОП: “Boeing -737” нисэх онгоц осолдож, 150 гаран хүн амиа алджээ

25
0
ethiopia-airlines
"Boeing -737" нисэх онгоц осолдож, 150 гаран хүн амиа алджээ

Этиопын иргэний агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing-737 Max-8” нисэх онгоц ням гарагт осолдож, тус онгоцонд зорчиж явсан 149 зорчигч, нисэх багийн 8 гишүүн бүгд амиа алджээ.

Этиопын нийслэл Аддис Абеба хотоос Кенийн нийслэл Найроби хотын чиглэлд нислэг үйлдэж байсан тус онгоц газраас хөөрөөд удалгүй 6 минутын дараа орон нутгийн цагаар 08:44-д Аддис Абеба хотоос зүүн урд зүгт 60 км зайтай Бишофту тосгоны ойролцоо осолдсон байна.

Аврах албаныхан ослын газарт ажиллаж байгаа бөгөөд ослын шалтгаан, хэдий хэмжээний хохирол учирсан талаарх мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байгаа аж.

Гэрчийн хэлж байгаагаар, онгоц газарт унах үед их хэмжээний гал гарч, дэлбэрэлт болжээ. Харин Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед Али твиттер хуудсаараа дамжуулан гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

“Boeing-737 Max-8” загварын нисэх онгоц нь 2016 оноос нислэг хийж эхэлсэн бөгөөд харьцангуй шинэ загварын нисэх онгоц юм. “Ethiopian Airlines” компани өнгөрсөн оны сүүлээс уг онгоцыг үйлчилгээндээ ашиглаж эхэлжээ.

Африк тивийн олон чиглэлд нислэг хийдэг тус компани аюулгүй байдлын үнэлгээгээрээ харьцангуй дээгүүрт тооцогддог юм. Хамгийн сүүлд 2010 онд Бейрутаас хөөрсөн онгоц нь Газар дундын тэнгист осолдож, 90 хүн амиа алдаж байсан аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here