Нүүр хуудас Гадаад мэдээ Япончуудын үндэсний бэлгэдэл болсон САКУРА цэцэглэх цаг

Япончуудын үндэсний бэлгэдэл болсон САКУРА цэцэглэх цаг

1407
0
Sakura
Япончуудын үндэсний бэлгэдэл болсон САКУРА ЦЭЦЭГЛЭХ цаг
Үндэстэн бүхэнд соёл, уламжлал, зан заншилыг шингээсэн томоохон баяр болдог. Харин Япончуудын үндэсний бэлгэдэл болсон САКУРА ЦЭЦЭГЛЭХ цагийн талаар танд бяцхан мэдээлэл хүргье.
Энэ анхилуун үнэрт гайхамшигт цэцэг яг далайн давлагаа түлхэн ирэх мэт жил бүрийн 3-р сарын сүүлчээс эхлэн дэлхийг цайлгаж, 4-р сарын эхэн үеэр цэцэг зулгаран жимс суудаг билээ.

Японд жил бүр сакура цэцэглэх үеэр баярын үйл ажиллагаа зохиодог юм. Япончуудын үндэсний бэлгэдэл болсон энэ цэцэгт мод 300 гаруй төрөл, цэцгийн өнгө олонхдоо цагаан ягаан байдаг.

Japan Sakura
Япончуудын үндэсний бэлгэдэл нь САКУРА хэмээх цэцэг юм

Түүхэн сурвалжид тэмдэглэснээр, 2000 жилийн өмнө Чинь, Хань улсын үед Сакура цэцгийг хааны ордонд тарьж суулгадаг байжээ. Эртний Тан улсаас эхлэн энгийн ард олон хашаандаа тарьж суулгадаг болсон байна.

Тухайн үед Японоос мөргөл хийхээр ирсэн мөргөлчид нутаг буцахдаа Сакура цэцгийг аваачиж тарьж ургуулснаас өнөөг хүртэл 1000 гаруй жилийн нүүр үзжээ.

Sakura
1000 гаруй жилийн түүхтэй Сакура цэцэг нь дөрөвдүгээр сарын эхээр цэцэглэдэг юм

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here