Нүүр хуудас Гадаад мэдээ “Офэлиа” хүчтэй далайн хар шуурга Английг чиглэлээ

“Офэлиа” хүчтэй далайн хар шуурга Английг чиглэлээ

290
0

Сүүлийн 21 жилд болсон “Офэлиа” хүчтэй далайн хар шуурга Английг чиглээд байгаа талаар “Met Office’ цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүллээ. 80мп-ын хүчтэй салхи Ирланд болон баруун Вэльсийн далайн эрэг рүү альхэдийн чиглээд байгаа. Английн цаг уурын хүрээлэн “Met Office”-ын нэмж мэдээлсэнээр өнөөдөр аадар бороо Английн бүх нутгаар орох ба үүний улмаас зарим газарт үерийн аюул болж, тог тасран, зарим нислэг болон замын хөдөлгөөнийг зогсоох  магадлалтай байна. Нарийн тооцоолсоноор 70мп галийн хүчтэй далайн хар шуурга Ирланд, Вэльст болох аж. Цагт 80мп милийн хурдтай шуурч байгаа “Офэлиа” далайн хар шуургын улмаас Ирланд болон Англид нилээд хэмжээний гарз хохирол учрах тооцоотой байна. Өнгөрөгч лхагва гарагт хиймэл дагуул уг хар шуургын зургийг буулгаж, дамжуулжээ.

 

Өчигдөр Ирландын Мартин Галвин хүү Адамын хамтаар хар шуургад урьдчилан бэлдэж далайн эргийн Лобстэр тосгон дахь байшиндаа нэмэлт засвар хийж буй уг зургийг Дэнис Боёль авчээ.

 

Далайн давалгаанаас шидэгдсэн “The Portuguese man o’ war” гэх энэхүү нялцгай загасны төрөлд хамаарагдахгүй тэмтрүүлт амьтан хатгах болон, хордуулах аюултай байж болохыг хүмүүст, ялангуяа хүүхдүүдэд Вэльсийн “The Sea Trust” ашгийн бус байгууллагаас сануулж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here