Нүүр хуудас Гадаад мэдээ “Талибан” бүлэглэлийн хөлсний цэргүүд сүмд халдлага үйлджээ

“Талибан” бүлэглэлийн хөлсний цэргүүд сүмд халдлага үйлджээ

94
0

Афганистаны нийслэл Кабул хотноо террорист халдлага гарах нь нэмэгдэж буй учир тус улсын эрх баригчид хамгаалалтаа нэмэгдүүлж, иргэдээ сонор сэрэмжтэй байхыг уриаллаа. “Кабул хотноо ганцхан долоо хоногийн дотор 200 орчим террорист халдлагын улмаас алтан амиараа хохирсон” хэмээн Батлан хамгаалах яамнаас уламжлав.

Тус хотноо энэ амралтын өдөр мөн террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв. Кабул хотын төвд байрлах “Маршал Фаха” цэргийн академийн өмнө амиа золиослогч этгээд өчигдөр 18.00 цагийн орчимд, амиа егүүтгэжээ.

Уг халдлагын улмаас дөрвөн сонсогч амиа алдсан бөгөөд хагас цагийн дараа болсон халдлагаар 12 цэрэг амиа алдсан гэнэ. Халдлагын хариуцлагыг алан хядах “Талибан” бүлэглэл хүлээсэн байна.

“Талибан” бүлэглэлийн хөлсний цэргүүд өчигдөр шийт болон суннит шашинтнуудын сүмд халдлага үйлдэж, 56 хүний аминд хүрчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here