Нүүр хуудас Гадаад мэдээ “Харви”хар салхиар хурц шүдтэй, нүдгүй хачин амьтан шидэгдэн гарчээ.

“Харви”хар салхиар хурц шүдтэй, нүдгүй хачин амьтан шидэгдэн гарчээ.

199
0

8-р сард АНУ-ын Техас мужийг “Харви” хар салхи дайран өнгөрсөн.  Хүчтэй хар салхины дараа хурц шүдтэй, нүдгүй хачин амьтан шидэгдэн гарч ирсэн тухай BBC онцолжээ. Түүнийг хамгийн анх Ф.Дезай гэх эмэгтэй олж олон нийтийн сүлжээнд хүмүүсээс тусламж хүсэн тавьсан байна.

Өмнө нь харагдаж, үзэгдэж байгаагүй хачин амьтаны зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан даруйд иргэд хэд хэдэн таамгийг дэвшүүлжээ. Тодруулбал, энэ яах аргагүй мутацад орсон үр хөврөл. Яав ч хэвийн организм биш. Загас гэхээр загас биш, хэвлээр явагч бас биш юмаа. Үр хөврөл бүрэлдэх явцад уургийн транскрипц алдагдсанаас болж мутац үүсдэг. Үүнийг уургийн нийлэгжил гэдэг юм байна.

Харин Биологийн ухааны доктор Кеннет Тиге “Хөрөө шүдэт могой загас нь далайн гахайтай нэг төрөл Атлантын далайн 30-90 метрийн гүнд амьдардаг. Хурц шүдтэй, тэмтрүүл, нүдгүй учраас үнэрлэх, сонсголын эрхтэн илүү хөгжсөн амьтан” гэж тайлбарлажээ.

Техас мужийн зүүн урд хэсэг буюу Мексикийн булантай хиллэдэг орчмоор аж үйлдвэрийн бохирдол ихтэй. Хap тос боловсруулах, нөөцлөх асар том байгууламжуудтай учраас энэ хавийн амьтад мутацийн өөрчлөлтөд орсон байх магадлалтай хэмээн Техас мужийн иргэд үзэж байгаа гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here