Нүүр хуудас Гадаад мэдээ “Энэ бол санаатай дайсагнасан, ёс зүйгүй, харгис хэрцгий үйлдэл”гэжээ.

“Энэ бол санаатай дайсагнасан, ёс зүйгүй, харгис хэрцгий үйлдэл”гэжээ.

134
0

Хойд Солонгос улс энэ 9 сарын эхээр зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн бол хоёр  ч удаа Японы Хоккедай арлыг чиглэн алсын тусгалтай баллистик пуужин харвасан билээ. Уг үйл явдлын улмаас НҮБ-д суугаа АНУ-ын элч төлөөлөгч Никки Хейли Аюулгүйн зөвлөлийг шуурхай хуралдуулж, Хойд Солонгосын эсрэг хатуу хориг тавихыг шаардсан юм. Аюулгүйн зөвлөл санал нэгтэйгээр олон улсад заналхийлж буй Хойд Солонгосын эсрэг хориг тавихаар тохиролцсон билээ.  Энэхүү шинэ хоригт Хойд Солонгосын гол холбоотон гэгддэг БНХАУ, ОХУ нэгдсэн нь Пхеньянд ихээхэн дарамт болж байна.

НҮБ-ын шинэ хоригийн талаар анх удагаа Хойд Солонгосын эрх баригчид мэдэгдэл хийсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлагт “Энэ бол санаатай дайсагнасан,  ёс зүйгүй, харгис хэрцгий үйлдэл” хэмээн бичжээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Си Зиньпинд хандан Хойд Солонгост шахалт үзүүлэхийг удаа дараа шаардаж байгаа билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here